Хэрэглэгчийн заавар

China Travel сайтыг хэрхэн ашиглах вэ?

Аялал сонгох, бүртгүүлэх, захиалах, төлбөр төлөх зэрэг бүх алхмыг доор тайлбарласан.

1. Оршил

China Travel (www.chinatravel.mn) нь Хятад руу аялах, бизнес хийх боломжийг санал болгодог веб сайт юм. Та энд аяллын мэдээлэл үзэж, онлайнаар захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлж болно.

Сайт дээр хоёр төрлийн аялал байдаг:

  • Төлбөртэй аялал — тодорхой огноотой, онлайн 50,000₮ урьдчилгаа төлж захиална
  • Хүсэлт илгээх аялал — огноо тодорхойгүй, хүсэлт илгээхэд л хангалттай; бид танд утсаар холбогдоно

2. Аялал сонгох

  1. 1Нүүр хуудас руу орно (www.chinatravel.mn).
  2. 2Дээд цэснээс "Аяллууд" эсвэл хуудас доош гүйлгэн "Онцлох аяллын багцууд" хэсгийг олно.
  3. 3Сонирхсон аяллын "Дэлгэрэнгүй" (төлбөртэй) эсвэл "Хүсэлт илгээх" (хүсэлтийн) товчийг дарна.
  4. 4Аяллын дэлгэрэнгүй хуудсанд хөтөлбөр, онцлох зүйлс, үнийг үзнэ.
Аялал сонгох

3. Бүртгүүлэх, нэвтрэх

Аялал захиалахын тулд эхлээд бүртгүүлж, нэвтрэх шаардлагатай.

  1. 1Дээд баруун буланд "Бүртгүүлэх" дарна.
  2. 2Имэйл хаяг, нууц үг (хамгийн багадаа 6 тэмдэгт) оруулна. Нэр, утасны дугаарыг сонголтоор бөглөж болно.
  3. 3Бүртгэл амжилттай бол автоматаар нэвтэрнэ.
  4. 4Дараагийн удаа "Нэвтрэх" товчоор имэйл, нууц үгээ оруулна.

4. Төлбөртэй аялал захиалах

  1. 1Сонирхсон төлбөртэй аяллын дэлгэрэнгүй хуудас руу орно.
  2. 2Хэрэв нэвтрээгүй бол "Захиалах" товч дарахад нэвтрэх хуудас руу шилжинэ. Нэвтэрсний дараа буцаж ирнэ.
  3. 3Баруун талын "Захиалах" товчийг дарж форм нээнэ.
  4. 4Нэр, утасны дугаар, хүний тоо, явах огноо (жагсаалтаас) сонгоно. Нэмэлт мэдээлэл бичиж болно.
  5. 5"Урьдчилгаа төлөх (50,000₮)" товчийг дарна.
  6. 6byl.mn төлбөрийн хуудсанд карт эсвэл бусад аргаар төлбөрөө хийнэ.
  7. 7Төлбөр амжилттай бол захиалга баталгаажиж, имэйлээр мэдэгдэл ирнэ.
Төлбөр цуцалсан тохиолдолд захиалга хадгалагдана. «Миний захиалга» хэсгээс дахин төлбөр төлж болно.

5. Хүсэлт илгээх аялал

«Багц аялал / Хүсэлт илгээх» хэсгийн аяллуудын огноо урьдчилан тодорхойлогдоогүй байдаг.

  1. 1Аяллын дэлгэрэнгүй хуудас руу орж, нэвтэрнэ.
  2. 2"Хүсэлт илгээх" товчийг дарна.
  3. 3Нэр, утас, хүний тоо, хүссэн хугацаагаа (жишээ: 2026 оны 6-р сар) бичнэ.
  4. 4"Хүсэлт илгээх" товчийг дарна.
  5. 5Хүсэлт амжилттай илгээгдсэн хуудас гарна. Бид танд утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Хүсэлт илгээх аялалд онлайн төлбөр шаардлагагүй. Захиалгын статус «Хүсэлт илгээгдсэн» гэж харагдана.

6. Миний захиалга

Бүх захиалгаа харах, төлбөр төлөх бол дээд цэснээс «Миний захиалга» руу орно (нэвтрэх шаардлагатай).

Захиалгын статусууд:

  • Төлбөр хүлээгдэж буй— урьдчилгаа төлөгдөөгүй
  • Хүсэлт илгээгдсэн— хүсэлтийн аялал, бид холбогдоно
  • Батлагдсан— төлбөр төлсөн эсвэл баталгаажсан
  • Цуцлагдсан— захиалга цуцлагдсан

Хэрэв статус «Төлбөр хүлээгдэж буй» байвал «Төлбөр төлөх» холбоосоор дахин byl.mn руу орж төлбөр хийнэ.

Миний захиалга

7. Төлбөрийн мэдээлэл

  • Урьдчилгаа: 50,000₮ online (byl.mn) төлнө. Энэ нь захиалгыг баталгаажуулна.
  • Үлдсэн төлбөр: бэлэн мөнгө эсвэл банкны шилжүүлгээр төлж болно. Дэлгэрэнгүйг утсаар баталгаажуулна.
  • Аяллын үнэнд: ихэвчлэн автобус, угтах-үдэх үйлчилгээ, амь даатгал багтана. Хоол ихэнх аялалд ороогүй.
Сайт дээр бүтэн төлбөрийг online төлөх боломжгүй — зөвхөн урьдчилгаа төлнө. Үлдсэн дүнг утсаар тохиролцоно.

8. Нууц үг сэргээх

  1. 1Нэвтрэх хуудсан дээр "Нууц үг мартсан" холбоосыг дарна.
  2. 2Бүртгэлтэй имэйл хаягаа оруулна.
  3. 3Имэйлээр шинэ нууц үг ирнэ. Тэр нууц үгээр нэвтэрнэ.
Нууц үг сэргээх

9. Түгээмэл асуултууд

10. Холбоо барих

Асуулт, зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой: